On Gender: 3-р сарын 8-нд зориулав: Орчин цагийн Феминизмийн онол/Contemporary Feminist Theory

Tsolmontuya Altankhundaga
3 min readMar 3, 2020

--

Феминизм, Жендер гэсэн тодотголуудыг тойрсон яриа хэлэлцүүлэгүүдэд нийтлэг ажиглагдаж буй зөрчлүүдийг намжаах суурь ойлголт өгөх үүднээс энэхүү богино нийтлэлийг бэлтгэлээ. Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр та Феминизмийн онолын хөгжил, энэхүү академийн салбар юуг эрхэмлэн хөгжсөөр ирсэн тухай мэдээлэл авах нь зүйтэй болов уу. Учир нь та Феминизмийг эрчүүдийг үгүйсгэсэн, эсвэл тэмцэл уур уцаар, эсвэл эмэгтэй манлайлал гэсэн хязгаарлагдсан неолиберал байдлаар харж буй юм биш биз? Тэгвэл энэхүү нийтлэлийг уншаарай.

Би Магистрын зэргээ (MPA) АНУ-д горилохдоо давхар Women’s Studies чиглэлээр суралцсан юм. Феминизмийн онол/Feminist Theory-д үндэслэн аливаа нийтлэг маргаан, талцалд феминист онолч судлаачдын үзлээр хэрхэн феминизмийг ойлговол зохих тухай хуваалцая.

Феминизмийн онол/Feminist Theory

Орчин үеийн буюу Contemporary Feminist Theory бол доорх гол чиглэлүүдэд анхаардаг зорилготой.

  • Өгүүлэл буюу narrativity болоод materiality-матери холбоо уялдаа. Narrativity гэдэг нь storytelling буюу түүх өгүүлэл, яриа, түүхээ хуваалцах, өгүүлэх, ил гарч ирэх, түүхээ дэлгэх гэх мэт бидний дарангуйлалтай, захирагдаж заншсан байдлаас ил гарч эмэгтэйчүүдийн нуун дарсаар ирсэн түүхүүдийг нээх, өгүүлэхийг хэлээд байгаа юм (үүнд нэг зүйл дурьдахад эмэгтэйчүүд гэдэг тодорхойололт нь энэ үеийн феминизмын онолд зөвхөн төрсний гэрчилгээнд бичээстэй хүйсээр хязгаарлагдахгүй, ЛГБТ-г хамруулдаг болсон)
  • Материалити буюу матери байдал нь хуучин онтологийн үзлээс давж хүн төрөлхтөн, оршихуй, зүйлсийн хоорондын холбоог судлахыг хэлээд байгаа юм. Ерөнхийдөө бол ХЭНд бүрэн ярих эрх байна, яг ЮУ яригдах боломжтой байна гэх мэт улс төрийн давуу эрх хаана байгааг асуулт болгож нийгэмд дэлгэх чадварыг академиар өгүүлэх юм. Үгээ илэрхийлэх боломжийг энэ чиглэлд нээж өгч буй юм.
  • Зөвхөн эмэгтэйчүүдийг бус, дэлхийн оршин тогтнолын тухай олон салбарын огтолцолыг хамруулан судалж, дэлхий дахины неолирерал геополитикийн тухай. Мөн экологийн асуудлуудыг хөнддөг.

Тэгэхээр Феминизмийн онол, үүний хөгжил, үндэс, зорилго бол эр эм гэсэн хязгаарт баригдах бус аливаа нийгмийн, дэлхий дахинд хам шинжээрээ ижил хамгийн эмзэг, хүрч боломгүй, төр хүрдэггүй, үйлчилдэггүй, хүчний тогтолцоог судалдаг, ил гаргаж ирдэг юм.

Иймд, феминист үзэл гэдэг нь феминист онолчдын хувьд болоод энэхүү академийн хүрээнд нийгмийн шинжлэх ухааны салбарт хүн судлал, жендер судлал, улс төр судлал зэрэг салбаруудыг хамруулан огтолцуулж, давамгай хүчээр нийгмийн захирч ирсэн хүчийг ойлгох, харах, шүүмжлэх асуултуудыг нээх боломжийг нээдэг, сайжруулах-хүн төвтэй санал дэвшүүлдэг үзэл билээ.

Неолиберал феминизмийг олон судлаачид шүүмжилдэг шалтгаан нь бол эмэгтэй гэдэг тодорхойлолтоор шийдвэр гаргах албан тушаалд суулаа гэдэг нь ФЕМИНИСТ үзлийг түгээнэ гэсэн үг биш. Учир нь хэрэв, ЭР-ийг ЭМ-ээр соливол аливаа нийгмийн асуудалд феминист үзлээр хандах баталгаа болохгүй гэж шүүмжлэх нь элбэг бий. Бодоод үзээрэй. Гэхдээ эмэгтэй манлайллыг үргэлж дэмждэгээс гадна, энэ нь феминизмын баталгаа болох эсэх дээр шүүмжүүд тойрдогийг анхаараарай.

Future is Female бус Future is Feminist!

Хэрхэн Феминист болох вэ?

  • Hearing Differently- Өөрөөр сонсож эхэл- Бидний BIAS буюу аливааг шүүх хандлага нийгмийн суурь үзлээс хамааралтай байдаг. Өөрөөр сонсоод нэг үзээрэй
  • No more Dualistic Thinking — Сайн Муу, Зөв Буруу, Хар цагаан гэсэн зөвхөн 2 туйлтай үзлээ ардаа үлдээх.
  • Feminist Theory тай танилцах, онолч судлаачдын бүтээлийг уншиж өргөн цар хүрээнд ойлгох

Феминизмийн онолын хүрээнд Феминизм бол гээд тодорхойлоход бэрхшээлтэй. Учир нь хөгжлийн хүрээнд энэ академийн салбарыг товчхоон тайдбарлахад доорх байдлаар дэлхий дахинд тархан түгсэн:

  • Liberal Feminism
  • Socialist Feminism
  • Radical Feminism
  • Cultural Feminism
  • Marxist Feminism
  • Black Feminism
  • Third World Feminism
  • Postmodern Feminism
  • Transnational Feminism

Судлаачдын тухай мэдэж авмаар байна уу? Заавал уншиж мэдлэгээ, хандлагаа, ойлголтоо дээшлүүлэхийг хүсвэл:

  • Cherrie Moraga
  • Adrienne Rich
  • Donna Haraway
  • Mandukhai Buyandelger
  • Undarya Tumursukh
  • Judith Butler
  • Tamboukou
  • Grusin, Anthropocene Feminism
  • Michel Foucault
  • Anna Tsing

--

--

Tsolmontuya Altankhundaga
Tsolmontuya Altankhundaga

Written by Tsolmontuya Altankhundaga

Enriching the content about Mongolia on women, men, society and culture. Opinions are my own and not the views of my employer

No responses yet