Judith Butler Gender Performativity буюу Жудит Батлерийн Жендэр бол Үзүүлбэр онолын тухай

Tsolmontuya Altankhundaga
3 min readMay 16, 2020

--

5 сарын 17 бол АЙДАХОТ буюу Гомофоби, трансфоби, бифобийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан онолын хүрээнд нэгэн агуу онолчын тухай маш багахаан хэсгийг орууллаа.

Аюулгүй, давуу хүчээр далайдаггүй нийгмийн төлөө.

Орчин цагийн феминизмийн гүн ухаан болоод нийгмийн ухааны хөгжилд хамгийн их нөлөө үзүүлсэн онолч бол Жудит Батлер юм. Тэрээр барууны орчин цагийн соёлыг төлөөлөх дэлхийн од гэж болохуйц онолчдын нэг бөгөөд Gender Performativity буюу махчилбал Жендэр бол өөрөө Үзүүлбэр гэсэн санааг хамгийн их илтгэж дэлхий дахины жендэрийн тухай ойлголтыг хөгжүүлэх замд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Жудит Батлерийн товч намтар

Америк гаралтай гүн ухаанч Жудит Батлер нь 20-р зууны адаг үед гүн ухааны салбарт жендэр ба хүйсийн онолууд, соёлын онолууд, күийр онол болон феминизмийн гүн ухааны онолуудаар байр сууриа тогтоосон агуу онолч билээ. Тэрээр 1978 онд Yale University ийг дүүргэж, нэлээд олон их дээд сургуулиудад багшилснаас дурьдвал George Washington University, John Hopkins University, University of California Berkeley зэрэг дэлхийн томоохон сургуулиуд багтана.

Бүтээлүүд

Түүний 1990 оны Gender Trouble: Feminism and the Subversion of Identity (1990) буюу Жендэрийн тухайд: Феминизм болон бие хүний сүйрэл сэдэвт бүтээл нийгэмд буй олон асуудлыг зоригтойгоор цохохдоо уламжлалт буюу эмэгтэйчүүд болон бэлгийн цөөнх, трансжендэр иргэдийн оршин тогтнолыг ихээхэн дарангуйлалтайгаар ойлгогддог хүйсийн баримжааг Жендэр бол нийгмийн тодорхойлдог хүйс хэмээн анх тайлбарласнаар өнөөгийн хүн төвт жендэрийн ойлголтийн суурь болсон юм.

Жендэр бол үзүүлбэр, илэрхийллийн нэг хэсэг

Жендэртэй хамааралтай ойлгогддог зан төлөв, зан байдал, илэрхийллүүд нь ямар нэг “байгалийн жам”-ын үр дүн бус харин ч, “байгалийн жам”-ыг үнэн гэж цогцлоогоод буй төөрөгдөлт үнэмшилийг бүтээгээд буй тэр үйлдэлүүдийн нийлбэр давтамжууд юм.

-Жудит Батлер-

Батлерийн онолын хүрээнд Жендэр нь “дүрслэл, дүр бүтээлд суурьтай аливаа үгийн болон үйлдлийн илэрхийллүүдээр цогцлоогдож байдаг. Хүн, бие хүн, хувь хүн, хэзээ ч аливааг анхлан бүтээгч, тухайн дүрийн эзэн байдаггүй. Хүний зан үйл, үйлдэлүүдийн анхдагч өгөгдөл нь дүрээс хамаарч үргэлж хувьсан байдаг. Тэгэхээр бидний ямар ч зан үйлдэл, зан байдал хувьсаж байдаг дүрээс цогцолдог. Хэн ч өөрийн жендэрийг “сонголтоор” үйлдэж, төсөөлж, таамаглаж, өөрчилж, арилгаж чадахгүй. Учир нь олон бичил жендэрээр хувьссан нийгмийн зан төлөвүүдийн бүрэлдэхүүнүүдийг л бид харах боломжтой.”

Gender Trouble

1990 оны энэхүү бүтээл бол орчин цагийн нийгмийн ухааны Күийр онолын анхдагч суурь болсоноор АНУ-д 21-р зууны эхээр соёлын онолын хувьд асар том хувьсалыг оргилуулсан юм. Мэдээж маш их шүүмж дагуулсанаас дурьдвал түүний аргументаа илэрхийлэх байдал нь nonlinear буюу асар их давалгаатай, хүчтэй, давшилттай байдаг нь нөгөө талаасаа илүү original байдлыг шинээр нээж чадсан байдаг. Үүний хариуд Батлерийн байр суурь ямагт radical буюу аливаад цоо шинэ, урьд өмнө нь байгаагүй асуудлыг дэлгэж аргументаа бүрдүүлэхэд БИЧИХ хамгийн шилдэг арга байдгаас гадна, уламжлалт ойлголтууд “common sense” д эргэлзээ төрүүлдэг учраас дийлэнхи ойлгож чадахгүй, бэлэн бус байдаг гэж үздэг.

БИЧИХ нь өөрөө бидний тархинаасаа гадна, зүрх сэтгэл, итгэл үнэмшил, цоо шинэ ойлголт, цоо шинэ харах өнцөгийг нээх нэг том хөдөлгүүр хүн төрөлхтөний үүсэл хөгжилд байсаар ирсэн. Бид нийгмийн асуудлын хариултад нөгөө л нэг боломжгүй, бүтээгүй, хүчирхийллийг өдөөсөөр ирсэн чимээгүй үр дүнгүй хариултуудыг өгсөөр байх уу. Эсвэл бид нэгдэж, ЭВ НЭГДЭЛ ээр, АЮУЛГҮЙ, хэн ч айдасгүй, эмээхгүй, хүчний нөлөөнд автах аюулгүй байдлыг цоо шинэ байдлаар тайлбарлаж цогцлоох замыг хамт барих уу. Жендэрийн тухай ойлголтыг өнөө цагийн хөгжлийн бодлогуудын хүрээнд ойлгох нь явцуу юм.

Жендэр гэдэг ойлголтод бид нэг өгч тэр ийм, тэр ийм гэж ойлгох нь бус харин ХҮНИЙ оршин тогтнох, байх хүсэл, өөрөөрөө байх оршлын тухай бодох нь зүйтэй. Хүн төрөлхтөнхий sexuality гэрлэлтийн хүрээнд polygamy суурьтай байх жишээтэй. Энэ нь юуг илтгэх вэ гэхлээр аливаа жендэрийн “гаж”, “жам бус” гэх ойлголтууд бол “байх ёстой” гэсэн бидний мэдлэг, төсөөллийн үнэмшилээс үүдэж буй гадуурхал. Common sense ээсээ өөрөөр харахыг хүсэхгүй байх гөжүүдэл.

Нийгмийн хөгжил үргэлж хувьсан байдаг. Ил гарч ирж буй байдлууд үргэлж оршсоор байсан, далддаа. Бидний common sense хаана байна, мөн common sense гэж итгэж буй бүхэнийг эргэлзүүлсэн бүхнийг та буруу гэж үзэж буй бол магадгүй ЭНХ ТАЙВНЫГ эрхэм зорилтоо болгосон дэхийн эв нэгдлийн тухай нэг бодоод үзээрэй. Үгүй бол гүн ухаан, нийгмийн ухаан хэзээд биднийг өөрсдийн итгэл үнэмшил гэж төсөөлсөн бүхэнд минь нэгэн шинэ харах өнцөгийг нээх боломжтой байдаг.

--

--

Tsolmontuya Altankhundaga

Enriching the content about Mongolia on women, men, society and culture. Opinions are my own and not the views of my employer