On Scholarship: Тэтгэлэгт бэлдэхэд өөрөөс тань шалтгаалах чухал хандлагууд

Дэлхий даяараа зогсолтод орж буй энэ үед та боломжийг ашиглаж байна уу? Гэртээ байх хугацаандаа өөрөө юу бэлдэх тухай.

Tsolmontuya Altankhundaga
5 min readMar 23, 2020

--

Нийт 3 удаагийн Scholarship E-Coaching цахим сургалт хийж, хэд хэдэн ганцаарчилсан тэтгэлэгийн coaching хийж, залууст чиглэсэн уулзалтууд хийсний үр дүнд нийтлэг ирдэг асуултуудад цэгцтэй хариулт өгвөл хөгжингүй орны боловсролын системээс хүртэх хүсэл эрмэлзэлтэй мянга мянган залууст цаг хэмнэх, бас гэртээ байх хугацаандаа нэг алхам илүү хожих боломж болох байх.

Магистр, Докторын зэргээ горилоход тэтгэлэг хүртэх нь чухалаас гадна олон улсын оюутнуудад нээлттэй боломж их байдаг. Улс улсаасаа шалтгаалан, өөр байдаг тул нийтлэг хариулт өгөх боломжгүй. Тэтгэлэгт бэлтгэж буй хүмүүсээс ирэх асуултууд дээр үндэслэн нийтлэг хэвшмэл ойлголт, буруу ойлголтууд, мөн зөвхөн таниас эхлээд шалтгаалах ЧУХАЛ зүйлсийг сануулахад:

  1. Мэдээлэл нээлттэй эрин үед амьдарч буйгаа ашиглан ӨӨРӨӨ хайж олох мэдээллээ маш сайн хайх

Ихэнхи залуус надаас “Эдийн засгийн чиглэлээр Хаана сурах вэ?” гэх мэт өөрийн сонирхож буй салбараа аль нэг улстай хослуулаад хаана сурах аа асуудаг. Тэгвэл үүнийгээ бид өөрсдөө тодруулчихсаны дараагаар Coaching-д хамрагдах нь цаг хэмнэнэ, бас үр дүнтэй алхам болно. Та хаана сурахаа мэдэхгүй байгаа бол тэтгэлэгийн тухай Монгол хэлээр маш их мэдээлэл нээлттэй болсонг ашиглаж, хамгийн түрүүнд аль улсад суралцах хүсэлтэй байгаагаа тодорхоолоорой. Ингэснээр та өөрөө цаг гаргаж, бас их олон мэдээлэлтэй танилцаж, youtube ээс blogger уудын тухай тухайн улсад суралцсан хэдэн сая мэдээлэлтэй танилцана. Хэн нэгнээс шууд энэ улсыг сонго гэснийг дагахын оронд өөрөө судласны давуу тал нь та өөрийн хаана сурахыг хүсэж байгаагаа өөрийн хүсэл эрмэлзэл, хүсэж буй амьдрах орчин, сурах гэж буй хэл, танилцахыг хүссэн соёлд үндэслэн сонголт чинь эргэлзээгүй бат болох болно. Ямар ч сайн coach таны бодол, хүсэл эрмэлзлийг 100% ойлгож мэдэж чадахгүй тул эхлээд та өөрийн хүсэж буй улсын сонголттой болоод харин дараагаар нь Coach нараас туршлага бодлыг нь сонсоод үзээрэй. Нээлттэй мэдээллийг нягтлан уншиж, өөрт хэрэгтэй мэдээллийг ойлгох нь маш чухал бөгөөд таниас өөр хүний заавар үүнд хэрэггүй.

2. Заавал Бакалаврын чинь мэргэжил Магистрын чинь мэргэжилтэй ижил байх албагүй.

“Би Бизнесийн удирдлагаар сурсан, магистр-таа MBA хийхээс өөр аргагүй юм аа. Гэхдээ би өөр мэргэжилээр ажилласан учир ажилласан мэргэжлээрээ сурмаар байна” гэдэг. Энэ бол маш зөв. Таны ажлын туршлагын салбар таны application ий хамгийн чухал нэг хэсэг юм. Таны дүн, англи хэлний мэдлэг, бага сага алдаа чухал бус, харин тухайн тэтгэлэгийн зорилтод нийцэхүйц салбарын туршлага, сурахыг хүсэж буй зорилго тань тодорхой, яагаад энэхүү тэтгэлэгийг та авах ёстойгоо цэгцтэй тодорхой тайлбарлаж чадаж буйг л харна. Ямар ухааны салбарын бакалаврын зэрэгтэй тань тухайн ухааныхаа салбар дотор харьяа чиглэл байвал өөр мэргэжил рүү шилжих бүрэн боломжтой. Хэн ч таныг хоригүйг ойлгоорой. Тиймээс таны ажлын туршлага, салбар, мэргэжил тань ямар чиглэл рүү магистр докторын түвшинд хөрвөж болохыг судлах нь таны өөртэйгээ хамт судлах бүрэн боломжтой нэг зүйл.

3. Бичвэрүүдээ, тэтгэлэгийн захиагаа, ӨӨРӨӨ эхлээд бичиж дадах

Миний ганцаарчилсан Coaching-ийн гол анхаарал бичвэрт ханддаг. Тухайн хүн өөрөөсөө шалтгаалах зүйлсээ бүрэн бэлдсэн бол ямар нэгэн байдлаар Cover Letter, Statement of Purpose, Scholarship Letter, Admission Letter зэргийг бичиж үзэж алдаж онож, тархиндаа тэр сануулгыг суулгасан байх ёстой. Маш олон хүмүүс надаас миний захиаг бичээд өг гэж гуйхад би эдгээр хандлагуудаа тайлбарлаж их цаг ордог. Хэн нэгэн таны бичвэрийг таны өмнөөс бичнэ гэдэг ёс суртахуунгүйгээс гадна, энэ нь урт хугацаандаа таныг алж буй хэрэг. Тиймээс миний ганцаарчлан ажилласан mentee нар өөрөө бичиж эхлээд маш их сайжирдаг. Дараа дараагийн ажлын application, өөр шинэ тэтгэлэгүүдэд өөрсдөө тухайн дадал дээрээ үндэслэн маш цэгцтэй бичвэр бичих чадвартай болсон байдаг. Тиймээс, бичвэрээ ЗААВАЛ өөрөө эхлээд бичиж дадаж, томёоллыг нь ойлгох нь Coaching ийн үр дүнг маш сайн болгож таныг илүү их хөгжүүлэн чадвар нэмэх болно. Гэртээ байх хугацаандаа өөрөө бичвэрээ бичээд үзээрэй. Үүний дараагаар coach-тайгаа ярилцаж сайжруулах нь үр дүнтэй.

4. Магистрын зэрэг гориллоо гээд та яг юу сурах, нээх тухайгаа өөрөөсөө асуух

Дээд боловсролыг гадаадад эзэмшлээ гээд танд юуны ч баталгаа болохгүй. Харин юуны баталгаа болохыг та боддог байх ёстой. Өөрт тань яагаад гадаадад явж магистрын, докторын зэрэг горилох нь чухал гэдгийг өөрөөсөө асуу. Карьерийн хувьд нэр төрөө дээшлүүлэх үү, эсвэл Монголдоо эргэж ирээд шинэ салбарт орох уу, эсвэл академиа чиглэлээр дагнах гэж байна уу, эсвэл өндөр цалинтай болох гэж үү, эсвэл зүгээр л Монголоос гармаар байна уу. Эдгээр зүйлсийг маш сайн өөртөө хандан бодоорой. Тодорхой бус зорилгогүйгээр та тодорхой зорилгод хүрч чадахгүй. Миний хувьд эхлээд Монголоос л явмаар (тэр нь Монголд асуудал байгаадаа биш, гол нь орчиноо сольж, өөрийгөө хөгжүүлж, мэдлжгт шамдаж, өөр соёлд өөрийгөө сэлгэх болсныг хэлээд байгаа юм)байсан тул 1 жил алдсаны дараагаар л шинэ салбарын давхар мэргэжил, мөн олон улсын байгууллагын professional network, АНУ-д ажилласан туршлага хураах гээд 2 жилд илүү сайн хийж болох байсан зүйлсээ 1 жил алдаж ухаарсан тул аливаад анхнаасаа юу хэрэгтэй байгаагаа тодорхойлж байвал үнэгүй суралцах боломжоо бүрэн ашиглах боломжтойг ойлгосон тул mentee нартаа үүнийг илүү их зөвлөж өөртэйгээ сайн бичиж ярилц гэж зөвлөдөг. Үүнээс ч mentee нар маань маш их эерэг үр дүн харсан. Бичвэр нь тодорхой болж, ямар байгууллагуудыг урьдчилж судлахаа ойлгож, мөн хэтийн карьер нь хаана байж болох тухай ч нээлт хйисэн.

5. Уянгын халил, уран цэцэн үгэндээ бус цэгцтэй, тодорхой,бас дэлхийн иргэн хандлагатайгаараа та хожино

Хэдэн арван хүний Cover Letter ийг уншихад нэг нийтлэг зүйл анзаарагдсан нь хэт уран цэцэн үг хэрэглэх, эсвэл хэт тодорхой бус эерэг мөрөөдлийн тухай бичсэн байдаг нь харагдсан.

Аливаа тэтгэлэгүүд болоод өөр улсын засгийн газар иргэдийнхээ татварын мөнгийг яагаад таны боловсролд зарцуулсанаа таны мөрөөдлөөр биш, харин хийсэн зүйлсээ тодорхой мэддэг, юу сурахыг хүсэж байгаагаа илэрхийлж мэддэг, бас зөвхөн МОНГОЛ МОНГОЛ гээд хандахгүй дэлхий нийтээрээ ямар асуудлыг хэрхэн шийдэх төвтэй хандлагыг харах болно. Иймд та гэртээ байх хугацаандаа аль болох яагаад энэ улсын тэтгэлэгийг сонгосон, яагаад энэ чиглэлээр сурах нь танд болоод Монголд хэрэгтэй, яагаад энэ 2 улсын хоорондын энэ салбарын туршлагыг таны боловсрол сайжруулах, хэрхэн та энэ салбартаа гар бие оролцсон, хэрхэн цаашид юунд анхаарч энэ салбарыг хөгжүүлэх, таны үнэт зүйлстэй энэ тэтгэлэг ямар холбоотой, дэлхий дахинд эсвэл бүс нутгийн хэмжээнд таны сонгосон салбар мэргэжилд юу хэрэгтэй байгаа, юу энэ асуудлыг шийдэж чадна гэж хардаг, хувь хүний хувьд та хэрхэн яаж ямар чадвараараа өөрийгөө сайшаадаг, таны давуу талууд?

Ингээд энэхүү асуултуудад хариултаа өөртөө зориулж бодсоныхоо дараа тэтгэлэг олгогч улс, хөтөлбөрийн зүгээс харах гээд нэг үзээрэй. Энэ бүгдийг хольж хутгаж байж багцалж synthesize хийх чадварыг ойлгох нь таны ирээдүйн боловсролын аялалд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Миний авсан 100% ийн тэтгэлэгийн удирдагч байгууллагын тухай : https://www.eastwestcenter.org/

Монгол дах East-West Center Association Chapter ийн тухай:www.ewca-ulaanbaatar.com

Азийн Хөгжлийн Банкны тэтгэлэгүүдийн тухай: https://www.adb.org/site/careers/japan-scholarship-program/jsp-institutions

--

--

Tsolmontuya Altankhundaga
Tsolmontuya Altankhundaga

Written by Tsolmontuya Altankhundaga

Enriching the content about Mongolia on women, men, society and culture. Opinions are my own and not the views of my employer

No responses yet