On Transgender: Кэйс 1- “Хүйсийн тэмдэглэгээ”

Үндсэн ялгаварлалаа халвал бид нийгмийн асуудлыг ойлгох эхлэл тавигдана. Жендэр судлалын академич нарын нэг Heath Fogg Davis ийн Жендэр Хамаатай Юу? номын кэйсүүдтэй танилцая.

Tsolmontuya Altankhundaga
5 min readJun 9, 2020

Ямартаа ч би өөрийн дэмждэг зүйлсийнхээ тухай орчуулан найруулан хүргэж байна. Трансжендэр хүмүүсийг “гаж” “жам бус” гэдэг үзэл бол нийгмийн буюу бүр манай нийгэмд аливаа бүлэгт “чимээгүй байх” норм тогтоогдсонтой холбоотой. Яг яагаад дүргүйцээд байдагийг нь хүмүүсээс асуумаар санагддаг. Яг яагаад дургүй байгаагаа бодоод үзвэл тэр л байдлаар тайлбарлагдана. Таны амьдардаг нийгэмд нүдэнд дасал харагдах байдлыг л “жам” гэж харж, жам бус бүхэн хөшигний ард нуугдаж, ярих, хэлэх байтугай харагдаж үзэгдэх ёсгүй гэсэн дарангуйлалт үзэл үүнийг үүсгэсэн.

Хэн нэгний биед ноцтой гэмтэл учруулан ялгаварлан гадуурхах байдлыг хэзээд эсэргүүцнэ. Энэ чинь хамгийн эхлээд хэн нэгнийг өөрт таалагдахгүй байхаар нь зодоод авдаг болхи бүдүүлэг, хуувль бус үйлдлийг зогсоохын тулд хийж буй хандлагын өөрчлөлт юм. Тиймээс On Transgender цуврал 4 кэйсийг дарааллан бичих боллоо. Нэгдүгээр кэйс таны оюун бодол очих боломжгүй гэж бодсон зүйлсийг багахан ч болов өөрчлөг. Түрүүлж сэтгэдэг хүмүүсийг тухайн цаг үе нь угаасаа хүлээн зөвшөөрдөггүй.

Др.Heath Fogg Davis- Beyond Trans: Does Gender Matter номоос

Нэгдүгээр кэйс: “Хүйсийн тэмдэглэгээ”

Lauren Grey хэмээх цагаан арьст трансжендэр эмэгтэй Чикаго хотын ойр хэсэгт амьдрахдаа жолооны үнэмлэхээ өөрийн “шилжилтын” дараах эмэгтэй дүр төрхөөрөө зураг, өөрчилсөн нэрээрээ авчээ. Гэсэн хэдий ч жолооны үнэмлэх дээрх “хүйсийн тэмдэглэгээ” нь түүний шилжилтээс өмнөх “эрэгтэй” хэвээр байлаа.

Учир нь Чикаго хот Иллиной мужид харьяа бөгөөд энэхүү мужийн хуулиар “жендэрийн шилжилтийн мэс ажилбар”-т орсон бол л хүйсийн тэмдэглэгээнд өөрчлөлт хийгдэж болох байж. Grey шинэ машин унаж үзэх гэсэн чинь яг үүнээс болоод test-drive чадаагүй. Зөвхөн хүйсийн тэмдэглэгээ нь Эр байснаас болоод тухайн машин зардаг байгууллага өөрсдийн ялгаварлалаар түүнээс баахан юм шалгааж эхэлжээ.

Өдөр тутмын амьдралдаа жолооны үнэмлэхээ шалгуулах ямар их тохиолдол гарах билээ мөн тэндээс тохиолдол бүрээс түүний оршилыг асуусан, дайрсан, давшсан, халдсан ямар их харгис аюултай тохиолдлууд гарах билээ. Grey зүгээр үнэмлэхээ л шалгуулснаас болоод ямар ч шаардлагагүй баахан шалгуурыг даван байж өдөр тутамдаа хийх хэвийн ажлууд хойш нь тавигддаг. Ийм олон тохиолдол хэд байгаа бол… Үүнээс үүдээд энэхүү судлаач АНУ д буй бодлого тогтоочдод зориулан өмнө нь хүмүүс асуудлын шийдийг харж байгаагүйгээр шийд санал болгосон нь маш сонирхолтой санагддаг. Хэрхэн шийдэх вэ?

Асуудлыг шийдэхийн тулд үнэмлэх дээрх “эр” ийг нь “эм” болговол болох мэт санагдаж байна уу? Үгүй юм.

Судлаач Aaron Raz Link ийн намтарт дурьдсанаар тэрээр “трансжендэр хүмүүс өөр хэн хэгний биед гацсан” байдагаасаа дараа нь”шинэ бие махбод” -ийн шилжилтээр явдаг гэдэг бодлыг үгүйсгэж ойлгуулдаг юм. Тэрээр номныхоо нэг бүлэгт-

“Хүний амьдралдаа эзэгнэн биежүүлэх бие махбодийг нэг л байдлаар бус харин ч бие сэтгэл 2 оо ижил хүйсээр илэрхийлэх олон нугачаа үүсдэг. Төрөхөд бие мах бодь нэг өөр, үхэх хүртэл өөрчлөгдсөөр, миний таамаглах хүч хүрэхгүй их өөрчлөлтөөр явдаг. Бид өөрчлөгдсөөр л байдаг. Үүний ижил миний бие ч өөрчлөгдөж байгаа, гэсэн хэдий ч нэг “би” байсаар л байгаа”

Тэгэхээр нөгөө ойлголт болох буруу биеэсэ зөв рүү шилжилж буй хүмүүс гэж ойлгогддог хандлага нь “бурууг” “зөв” болгоод буйд буруу байгаа юм л даа. Ийм улмаас жишээ нь Калифорниа мужийн хуулинд “gender error” буюу жендэрийн бурууг засах гэсэн нэршил оруулснаар засгийн газрын бодлогоороо хүний бэлгийн чиг баримжааг захиран хянаж буй нь асуудалтай юм. Яг яагаад засгийн газар, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй тэр тогтолцоо иргэдийнхээ бэлгийн чиг баримжааны нарийн нандин бүхнийг ухах сониррхол байна вэ?

Трансжендэр судлалын судлаачид Lisa Jean Moore, Paisley Currah нар НьЮ Ёрк хотын 1965 аас 2006 оны хооронд хууль тогтоогчид энэ хотноо “хүйсийн тэмдэглэгээ”-г зохицуулах бодлогоор хэрхэн “нийтийн эрх ашиг”-ийн төлөө нэрийдлээр захирч байсан тухай судалжээ. Гэх мэтчилэн үүнээс харахад нийгмийн амьдралд сексуалити судлах нь хүчийг судалж буй, нийгмийн тогтоож буй давуу хүчний шударга бус тогтолцоо хаана буйг гарган судалдаг.

Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд эр эм гэсэн тэмдэглэгээг баяжуулвал энэ ялгаварлал, дээрэлхүү байдлын асуудал шийдэгдэх үү, юу гэж бодож байна.

Яагаад хүйсийн тэмдэглэгээ асуудлыг шийдэхгүй вэ?

2013 онд Австралид гадаад пасспорт-д Эр, Эм ээс гадна 3 дагч сонголт “Х” гэж тэмдэглэгээ нэмэгдсэн. Энэ тэмдэглэгээ нь Австралийн эрүүл мэндийн системд бүртгэлтэй интерсекс байдалтай төрсөн хүмүүс болоод эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлох баталгаатай трансжендэр иргэд хамрагдах боломжтой байжээ. Бангладеш 2013 онд “бусад” гэдэг сонголтыг гадаад пасспортонп бүртгэх боломжтой болгожээ. Энэтхэгт 2005 оноос хойш “Е” тэмдэглэгээ хэрэглэж болдог болсон нь

Eunuch буюу тайган гэсэн утгыг илэрхийлсэн байна. 2013 онд Германд “Х” гэсэн тэмдэглэгээ нэмэгдсэн нь гадаад пасспорт болоод төрсний гэрчилгээн дээр зөвхөн интерсекс иргэд буюу дөнгөж төрсөн хүүхдүүдэд нээлттэй ашиглах сонголт болгожээ.

Ингэж олон сонголтуудыг бүтээлээ гээд уламжлалт ноёрхолт 2 туйлт хүйсийн ойлголтыг нураахад нөлөөлж чадахгүй. Эдгээр нэмэлт тэмдэглэгээнүүд хүлээн зөвшөөрөгдөхүйц гэсэн нэмэлт хүчийг л өдөөх юм.

За тэгвэл хэрхэн яаж 3 дагч нэмэлт буюу ийнхүү нэмэх “тусдаа хэрнээ тэгш эрхийг эрхэмлэсэн” тэмдэглэгээнүүд асуудлыг шийдэж чадахгүйг “угаалгын өрөөний тэмдэглэгээгээр” дараагийн Кэйс дээр тайлбарлана.

Мэдээж нэмэлт тэмдэглэгээ нь нийт дийлэнхи иргэдэд олон мянган жилээр чимээгүй болгогдсон трансжендэр болоод интерсекс хүмүүсийн амьдралыг илүү таниулж жендэрийн тухай ойлголтыг тэлнэ. Хүйсийн тэмдэглэгээг хүнийг тодорхойлох үнэмлэхүүдээс авч хаявал энэ бол соёлын болоод хүчний тогтолцооны хувьсгал болж чадна.

Эрүүл мэндийн байгууллагууд хүйсийн улсын тэмдэглэгээг яг юунд яаж ашиглаж байгаагаа институцийнхаа зорилготой уялдуулах нь зөв. Эрүүл мэндийн байгууллага нь энэхүү хүйсийн тэмдэглэгээний датагаа үнэхээр интерсекс төрж буй иргэдээ хамруулж чадахгүй байгаа бол илүү тодруулан энэхүү датаг иргэдийн эрүүл мэндийн датандаа “сав” -тай “түрүү булчирхайтай” хэмээн ангилж болно. Энэ бол зөвхөн Дата буюу эрүүл мэндийн салбарын статистикт зориулж буй санаа шүү. Трансжендер болоод интерсекс хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг эрүүл мэндийн статистикт байлгах ёстой л бол энэ тухай ярих хэрэг заавал гардаг. Эд эрхтэний аж байдлыг “гаж” гэхээсээ илүү мэдэж судалж мэддэг байх нь энэ бол эрүүл мэндийн салбарын засгийн газрын мэдэх ёстой хадгалах ёстой дата юм.

Бодлогын шинэчлэлтийг тэгвэл хэрхэн хийх вэ?

Хүйсийн тэмдэглэгээ зайлшгүй хэрэггүй үнэмлэх зэрэгт хүйсийн тэмдэглэгээг арилгах санааг дэвшүүлж байна. Төрөхөд тэмдэглэх хүйсийн тэмдэглэгээнд цаашид амьдралын явцад энэ хүйсийн тэмдэглэгээ өөрчлөгдөж болохуйц байдлыг хуулиндаа нээлттэй байлгах тухай юм.

Тэгэхээр ялгаварлан гадуурхал, хүчирхийллийг үүсгээд буй нөхцөл байдлыг халахад аливаа хүйсийн тодорхойлолт нэн шаардлагагүй үнэмлэхээс хүйсийн тэмдэглэгээг авч хаявал хэрэгцээгүй, хуулиар зохицуулагдаж чаддаггүй ялгаварлын асуудлууд шийдэгдэх боломжтой юм.

Бодоход илүүдэхгүй

“Биологийн хүйс” “биологийн хүйсийг тэмдэглэсэн тэмдэглэгээ” хууль ёсны “хүйс” насан туршид байх уу?

Хүч хаана байна вэ…. Хүйсийн тэмдэглэгээг нэхдэг бүх төрлийн өдөр тутмын амьдралд шаардагддаг тэмдэглэгээ хаана хэнд ямар хүчийг өгч байдаг вэ….

Энэ холбоосоор орж ЛГБТ төвөөс гаргасан хэрэглэвэл зохимжтой, хүчний харилцааг тэнцвэржүүлэхэд нөлөөлөх хэллэгүүдүүдийг хараарай.

--

--

Tsolmontuya Altankhundaga

Enriching the content about Mongolia on women, men, society and culture. Opinions are my own and not the views of my employer