Women Empowerment: Хов живний ширээндээ намайг бүү урь, би суухгүй!

Tsolmontuya Altankhundaga
3 min readMay 25, 2020

--

Хов жив… шивэр авир

Empowerment гэж үг магад сүүлийн хэдэн жилд хамгийн их харагдаж үзэгдэж сонстож буй үг байх. Харин бид энэ үгийг монголчилж хэрхэн ойлгох вэ? Мөн хэрхэн эмэгтэйчүүдийн амьдралын чанар, тэгш бус оролцоо, хүчирхийллийг бууруулахад та нөлөөлж чадах вэ? гэдэг тухай та ч бас миний ижил бодсон л байж таараа.

Бодит амьдрал дээр яалт ч үгүй эмэгтэй гэдэг дүр зураг, тодорхойлолтоос болоод хувийн амьдралдаа ч, ажил дээр ч тэр хүчин мөхстөж шантарч байсан л биз дээ? Та ганцаараа биш ээ. Яг энэ мөчид л бидний хамтын хүч юунаас ч илүү хэрэгтэй юм.

Women Empowerment гэж тэгээд юу вэ?

Women Empowerment гэдэг тодорхойлолт өөрөө их өргөн. Feminism гэдэг үгийн адил яг ийм тийм гэх боломжгүй. 21-р зууны хамгийн том хувьсгал бол эмэгтэйчүүдийн хөдөлгөөн байлаа. Хүн төрөлхтөний хувьсгалын түүхэнд үхэл, тулаан ямагт байсан, харин энэхүү хувьсгал хүчирхийлэл үгүй, үхэл үгүй өрнөн явсаар байна.

“21-р зууны хамгийн том хувьсгал бол эмэгтэйчүүдийн хөдөлгөөн байлаа”

Барууны, гадны, колончлох үзэл хэмээн манайд хүмүүс шүүмжилдэгийн учир нь мэдээж тэмцэлийн арга барил нь манай улсын соёлд илүү чимээгүй, барууны нийгмийн хөдөлгөөний хөгжлийг бодвол илүү нам гүм өрнөх аястай байдаг тул дургүйлхдэг байх.

Яагаад эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг дэмжих гэж?

“Эмэгтэйчүүд”-ийг дэмжинэ гэхээрээ л чиний мэддэг түнжин муутай, тааруу харилцаа, дурсамжтай эмэгтэйчүүдийг эмэгтэй учраас хүчээр дэмж гээд байгаа юм биш.

Энэ бол нийгмийн тэгш бус байдлаас ч илүү харах ёстой зүйл. Өөрийн хувь хүний тогтсон үндсэн ялгаварлалаа халж байж харж эхлэх шударга бус тогтолцооны эсрэг хөдөлгөөн юм. Түүнээс биш, эмэгтэй гэсэн бүхнийг аваачаад нийлүүлээд давуу эрх өгөх гээд байгаа юм биш. Хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөний дэмжиж, чимээгүй бөхийж, шүтэж мөргөж ирсэн тогтолцооноос үүссэн итгэл үнэмшил, гадуурхалын үр дүнд чимээгүйхэн эмэгтэй хүмүүс илүү их өртөж хохирч буйг зогсоох гэсэн тогтолцооны эсрэг тэмцэл юм. Эрчүүдийн эсрэг тэмцэл огтоос биш юм.

Заавал эмэгтэй байлаа гээд чи энэхүү итгэл үнэмшлийг дэмжигч байх албагүй. Чиний хүйс, жендэр огт хамааралгүй байх ёстой. Нийгмийн шударга бус тогтолцоог чи өдөр тутмын амьдралын тогтолцооноос олж харах нүдтэй болсон цагтаа чи өөрийгөө энэхүү хөдөлгөөний дэмжигч болж байгааг ажиглаарай. Эр эм гэсэн дутмаг маргаан, эрэгтэй эмэгтэй хүний харилцааны асуудлыг шийдэх асуудал гээд нэг тэр ойлголт дээрээ гацаад энэхүү тогтолцооны шинэчлэлийг эрэлхийлж буй тэмцэлийг дутуу үнэлж болохгүй.

Тэгвэл чи хамгийн түрүүнд юу хийж хувь нэмрээ оруулах вэ?

“Хов живээ ажигла”!!!

Нийгмийн харилцаанд хүчний харилцаа ямагт оршино. Давуу хүч нь нөгөөхөө идэж, мөлжиж, ялгаварлаж, дээрэлхэж оршдог. Эмэгтэйчүүдийн асуудал ч мөн ижил хүчний асуудал байдаг. Дасал болсон тэр давуу хүчийг сорьж, шинэчилж, дэлхийн цаашдын эвсэг, ээлтэй тогтолцооны төлөө байдаг. Тэгвэл та хувь нэмрээ оруулж чадна. Маш энгийн. Би таныг феминизмын онол, улс төр судлал, жендэр судлалаар заавал сур гэхгүй л дээ хэхэ харин зүгээр Хов живээ ажиглаадхаарай. Та давуу хүчийг хаана нь аль талд, аль хүйстэнд өгөөд, сөрөг талын ялыг аль хүйстэнд оноож буйгаа ажиглаарай.

Эмэгтэйчүүдийн асуудал ч мөн ижил хүчний асуудал байдаг. Дасал болсон тэр давуу хүчийг сорьж, шинэчилж, дэлхийн цаашдын эвсэг, ээлтэй тогтолцооны төлөө байдаг.

Хов живгүй яаж ч орших вэ дээ, хүний хэл ярианы хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан (lol). Гэхдээ тогтолцооны эсрэг энэ жижиг дадалаа засахад, хов живний ширээнээс татгалзахад маш их хувь нэмрээ оруулна. Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадал, ухаан, чадварыг хамгийн ихээр бууруулж байдаг яриа бол хов жив. Нийгэмд ихэвчлэн эмэгтэй хүний чадварыг эхнэр, ээж байхаар нь үнэлээд үүнээс цаашид харж чаддаггүй. Шүүмжилмээр байвал чадвар, мэдлэг, шийдвэр дээр нь шүүмжилэе. Эрэгтэй хүнийг яаж шүүмжилдэг шигээ.

Нийгэмд ихэвчлэн эмэгтэй хүний чадварыг эхнэр, ээж байхаар нь үнэлээд үүнээс цаашид харж чаддаггүй. Тэгвэл одоо харж сурая.

Эмэгчиний байх ёстой стандартыг бүрдүүлж алхаж чадаагүй эмэгтэй хов живний бай болдог. Тэр хүний эмэгчиний нормоос гадна хийсэн бүх зүйл үнэлэгддэггүй. Харин сайн ээж сайн эхнэр байвал бахдан баярладаг.

Надад эр эмийг хүйснээс нь болж өөрөө шүүмжлээд буй шүүмжтэй ширээнд суух хүсэл алга. Эрд нь давуу эрхийг олгоод эмийг нь ам булаацалдан булж суудаг ширээндээ ямар ч үед намайг бүү уриарай. Би суухгүй!

--

--

Tsolmontuya Altankhundaga

Enriching the content about Mongolia on women, men, society and culture. Opinions are my own and not the views of my employer