Ажилд орох өргөдөл (cover letter) болоод CV-ндээ анхаарах алтан дүрмүүд

Ардчилсан тогтолцоотой ажлын газрууд өнөө үед шилж шигшиж байж багаа бүрдүүлж байна. Харин та үүнд бэлэн бус сэтгэлгээтэйгээр өргөдөл, CV-ндээ хэзээ ч гаргаж боломгүй алдаа гаргасаар байгаа юм биш биз?

Tsolmontuya Altankhundaga
5 min readJun 6, 2020

Ажилд орох өргөдөл гэхээр л бидний заншсан төрийн албан хаагчийн анкетан дээр байдаг мэдээллээ шивж оруулж зургаа наасаар байх үе ард хоцорчээ. Олон улсын байгууллагууд ихсэж, таны боловсролын зэрэг, ур туршлагаас гадна та өөрийгөө хэрхэн Cover Letter, CV- ээрээ богино өргөдлөөр илтгэх нь наад захын эхлэх илэрхийлэл болоод байна.

Өрсөлдөөн нэмэгдэж буй ч, шалгаруулалтын чанар сайжирч байна. Таны яс үндэс, гэр бүлийн байдал, хүйс зэргээр Хүний нөөц нь шинжиж хараад шалгаруулдаг соёлыг халахад залуус бидний үүрэг чухал. Наад зах нь ур чадвар шалгах шалгалтууд нь 4 цаг суугаад тоо бодоод гараар бичгэн орчуулга хийлгэж буй соёлыг олон улсын байгууллагуудын шалгаруулалтын соёл халж эхэлж байна. Ардчилсан тогтолцоот, ажлын байр гэдгийн үнэт зүйлсийг таниулдаг, хүн төвтэй олон байгууллагуудаас та ажлын зар хайж байгаа бол яг одоо Cover Letter CV- ндээ хэзээ ч гаргаж болохгүй алдаануудыг бүү давтаарай.

Scholarship Coaching хийх үед нэлээд их олон улсын байгууллагуудын ажлын байранд зориулсан өргөдөл захиа, мэргэжлийн CV г хяналаа. Маш их нийтлэг алдааг гаргаж байгааг анзаарч доорх зөвлөмжийг орууллаа.

1. CV эсвэл Resume дээ ЗУРАГ хэзээ ч бүү оруул

Олон улсын байгууллагууд, ардчилсан тогтолцоотой Хүний нөөцийг эрхэмлэх байгууллагууд хэзээ ч таны харагдах төрх, шашин шүтлэг, нас, гэр бүлийн байдал, арьс өнгө, үндэс угсаа, улс төрийн үзлээр таныг шинжихгүй. Зураг аа албан CV эсвэл resume дээ ХЭЗЭЭ Ч бүү оруул. Таны ур чадвар, өөрийгөө илтгэх, тухайн албан тушаалд тохируулан нягталсан CV чухал болохоос таны дүр төрх зөвхөн ялгаварлал үүдэх ямар нэгэн байдлыг өдөөсөөр байх тул албан танилцуулга дээрээ зураг оруулахаас ямагт татгалзаарай

2. CV эсвэл Resume ээ тухайн сонгож буй ажлын байр, албан тушаалд уялдуулан шинэчил

Маш олон тохиолдолд залуус маань CV гэхээр насан туршийнхаа бүх ажлыг нэгтгэн тавьчихаад танилцаж буй хүнд “өөрөө учрыг нь ол” гэж буй мэт бэлтгэсэн байдаг. Олон улсын байгууллагууд болоод тогтолцоо нь бидний заншсан хувийн үзэмжээрээ сонгодог эсвэл арын хаалгаар ордогоос их өөр. Чиний бичсэн илэрхийллээс албан байдал, хянуур, ардчилсан үзэл, тухайн байгууллагын эрхэм зорилгод хэрхэн уялдаж чадах байдлыг чинь харахаас биш чиний хэр удаан ажилласан, хэр олон ажил хийснийг харахгүй. Хамгийн чухал нь Synthesize буюу тухайн ажилд, байгууллагад тохирч буй өөрийн туршлага, үзэлээ илэрхийлэх чадвар олгосон ажлуудаа тусгах нь илүү чанартай. Дахин хянаад, яг одоо CV ээ нэг хараарай. Бүх зар луу нэг CV ээ бүү илгээ. Бүдүүлэг, болхи байх болно.

3. COVER LETTER, COVER LETTER, COVER LETTER!

Cover Letter таныг илтгэх хамгийн чухал зүйл. Ажлын байр гэхээсээ илүү тухайн байгууллагын үнэт зүйлс, хийдэг ажлууд, үзэл баримтлал таны чин эрмэлзэлтэй хэрхэн уялддаг, үүн дээр хэрхэн таны туршлагууд баталгаа болох тухай нэгтгэн бичих хэрэгтэй. Их олон Cover Letter д манай нөгөө “Долгиносон” соёл ажиглагдаж байсан. Хэт олон удаа талархах, хэт уянгын халилтай зүгээр л сонирхож буйгаа илтгэсэн захиа бичих нь албан Cover letter болж чадахгүй. Өөрийн шилж авсан туршлагуудаа CV ндээ багтаан илэрхийлж чадаагүйгээ нэмээд, мөн энэхүү ажилд яагаад юунаас болж, ямар зорилгоор та орох ёстойгоо товч тодорхой илтгэх ёстой. Хэт их талархлаа гээд юу ч олж долоохгүй.

Аль болох 1 нүүр дүүрэн эсвэл 1.5 нүүр байлгах хэрэгтэй. Цэгцтэй тодорхой, өөрийн ур чадвар туршлагаасаа суралцсан зүйлс, эзэмшсэн чадвар хэрхэн энэхүү ажилд нийцэж буйг илтгэх хэрэгтэй. Нэг нүүрний тал Cover letter зүгээр нэг монголоор Өргөдөл мэт хүсэлтээ илэрхийлж буй маш их letter надаар coaching д маань хянуулахаар ирж байсан. Тиймээс одооноос эхлээд Cover Letter хүссэн байвал маш их ач холбогдол болгон үзээрэй. CV чинь бус cover letter чинь хэдэн зуун мундаг залуусаас ялгарах ёстой.

4. Хувийн чанартай өөрийн туршлагаа бүү давуу тал болгох гэж ашигла

“Албан” буюу professional харилцаанд гадны болоод Монголын гэсэн асар том ялгаа бий. Хянуулахаар, зөвлөгөө авахаар ирсэн өргөдөл захиануудын явж буй хаягийг харахад дандаа олон улсын томоохон байгууллагууд байсан. Өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэхээ хэзээ ч буруу гэж болохгүй ч ажилд орохын тулд өөрийн хувийн амьдралын ямар нэгэн “дутуу” мэт байдлаа тухайн өргөдөлдөө manipulation болгож ашиглах нь “албан бус” юм. Тиймээс хэрэв та амьдралдаа шударга бус байдлыг мэдэрч байсан бол түүнийгээ бүү би үүнийг туулсан учир энэ ажилд орох ёстой бус харин ч илүү нийгмийн асуудалд ийм зүйл байдагт ингэж анхаарах, харах, сэтгэх, шүүмжит хандлага дутдаг тул тухайн чадвартай боловсон хүчин энд байх ёстой гэсэн утгаар оруулах нь зүйтэй. Аливаа харилцан яриан дээр харилцан ярианд хүчээ илтгэхийн тулд өөрийн Statement ээ manipulation болгон ашигладаг мэт алдаа бүү гаргаарай. Илтгэх байдлаа дэлгэрэнгүй, далайцтай харуулах нь илүү “албан” юм.

5. Synthesize! Synthesize! Synthesize!

Өөрсдөө учрыг нь бодоод ол гэдэг шиг бүү байгаарай. Cover letter CV байхад л ер нь болоод явчихна. Ямар чадвараа, ямар ажилд, ямар албан тушаалд ашиглах гээд байгаагаа, бас хаана ямар байгууллагад ашиглах гэж буйгаа маш сайн бодож тодорхой богино илтгэхийг хэлээд байгаа юм. Түүнээс биш 10 жилийн туршид эзэмшсэн бүх туршлагаа эржийтэл биччихээд “As you can see” гэвэл их бүдүүлэгээс гадна, тодорхой бус, өөрийгөө илтгэхээс зайлсхийж буйг харуулна. Няхуур, нямбай бай. Тодорхой илтгэ. Яагаад энэ чадвар чинь, туршлага чинь дурьдагдаж байгаагаа өөрөөсөө эхлээд асуух ёстой. Хүн бүр сурах боломжтой, хүн бүр тур чадварыг тань эзэших боломжууд нээлттэй болсоор байгаа тул аль болох бодох ажлаа эхлээд өөрөө хийгээрэй. Энэ чинь “албан өрсөлдөөн” шүү дээ.

6. Биеэ тоосон- Өөртөө итгэлтэй байх нь их том ялгаатай

Таны бичиж буй өнгө аяс их чухал. Өөртөө итгэлтэй байх өнгө аяс бол та аливаа чадвараа бодит, үнэнээр, баталсан туршлагатайгаар илтгэж байвал харагдана. Бас өөрийн чадвараа нээлттэй сайхан харуулж байвал харагдана. Гэтэл “биеэ тоосон”, хэт их өөрийгөө угаасаа энэ ажлыг авна гэсэн бүдүүлэг өнгө аяс бүү гарга.Та мянга чадвартай байлаа гээд Toxic нэгэн байвал ямар ч үнэн шударга, ёс зүйтэй байгууллага таныг сонгохгүй.

“As you can see”, “As it is clear in my resume” гэх мэт үгс ашиглахаас татгалз. Таны өнгө аяс биеэ тоосон байвал, ийм байдлыг олон хөгжингүй тэгш эрхийн, ардчилсан тогтолцоот, шударга тогтолцоо хүлээн зөвшөөрөхгүй.

7. Байгууллагаа судал

Захиагаа бичиж буй байгууллагынхаа нэрийг буруу бичихээс авахуулаад жижигхэн алдааг мэдээж тухайн байгууллагын хүний нөөц харах л байх. Учир нь дахиад л нөгөө томьёолол хүчинтэй. “Та энэ байгууллагын үнэт зүйлсэд нийцэх хүн мөн үү”?

Байгууллагынх нь үнэт зүйлс, эрхэмлэлээс болж хамгийн том шалгуур явагдана. Тиймээс дахиад л нөгөө бичих байдалдаа онцлох өөрийн чанарууд, шилж сонгох туршлагууд гээд бүх зүйл дахин таны бодож нарийн тунгааж байж бичихээс эхлэнэ. Үнэхээр л бичсэн шигээ тэр байгууллагын олон улсад дагаж мөрдөж буй үнэт зүйлсийг эрхэмлэж байгаа бол тухайн байгууллагынхаа тухай маш сайн судлаарай. Олон шинэ зүйл мэдэж авбал, cover letter дуу дурьдаж сэтгэлийг тань хөдөлгөж буйг илтгэж ч болно. Тиймээс эхлээд үнэхээр энэ байгууллага миний үнэт зүйлстэй тохирч байна уу гэдгээ нарийн судалсны дараа ажилдаа өргөдлөө бэлдээрэй.

--

--

Tsolmontuya Altankhundaga

Enriching the content about Mongolia on women, men, society and culture. Opinions are my own and not the views of my employer