Академик өгүүлэл: Гэрлэлтийн системийн хувьсал/Evolution of Marriage Systems

Оксфордын Их Сургуулийн Антропологийн тэнхимийн багш Evolutionary Anthropologist Laura Fortunato-ийн өгүүллээс…

Tsolmontuya Altankhundaga
3 min readMar 26, 2020

Өгүүллүүдийнхээ нэг дэд сэдвээр өөрийн судалгааны ажлын хүрээндээ уншиж буй Академик өгүүллүүдийн тухай хуваалцаж байхаар шийдлээ. Хэтэрхий их хувь хүний хөгжил, хэн нэгний хувийн үзэл бодлоо бичсэн ном, өгүүллээс гадна нийгмийн шинжлэх ухааны академик өгүүлэл унших нь ямар нэгэн зүйлд туулийн үнэн хариулт гэж байхгүйг сануулдаг. Мөн аливаа нийгмийн үзэгдэл, хандлага, хүмүүсийн дадал, үйлдэл, асуудлуудад олон талаас харах чадварыг академик өгүүллүүд өгөх хүчтэй байдаг. Учир нь ямар нэгэн асуултад хариулт өгөхөөсөө илүүтэй, тухайн хариултад олон талаас хариулах боломжийг бүрдүүлж буй хэлбэрүүд, нөлөөллүүдийг таниулдаг. Иймд, сонирхон уншсан нийгмийн ухааны судлаачдын бичсэн өгүүллүүдээс товчхон хүргэж байна.

Evolutionary Anthropology юунд үндэслэдэг вэ?

Hominid болоод hominid бус бүлгийн харилцаанд суурилан хүний физиологи болон хүний зан үйлийг судалдаг байна.Байгалийн ухаан ба нийгмийн ухаанд аль алинд суурилдаг.

Гэрлэлтийн систем гэж юу вэ?

Гэрлэлтийн системийн тодорхойлолтыг нэгтгэн илтгэх судалгаа их цөөн. Учир нь хүний нийгмийн гэр бүлийн зохицуулалтууд өөр өөрийн онцлогтойгоор хөгжсөөр ирсэн. Гэрлэлтийн систем гэдэг нь хүний нийгмийн нөхөн үржихүйг захирч буй норм болоод дүрмүүдийн бүрдэлийг хэлэхээс гадна энэхүү бүрдэл нь тухайн нийгмийн ураг төрлийн харилцаан дээр үүссэн харилцааг захирдаг. Нөхөн үржихүйн болоод хамаатах харилцаа аль аль нь тухайн нийгмийнхээ хувьсалын үйл явцад нөлөөлөхөөс гадна бас үүнээс хамааран өөрчлөгдөн биеждэг. Тэгэхээр энэхүү өгүүллээр судлаач маань энэ 2 ойлголтын огтолцлолоор гэрлэлтийн систем (энэхүү өгүүлэл heterosexual буюу эсрэг хүйстэнүүдийн гэрлэлтээр хязгаарлагдсан) хэрхэн хөгжсөөр ирснийг судлахаар зорьжээ.

Гэрлэлт гэдэг нь нийгмээрээ хүлээн зөвшөөрөгдсөн 2 ба түүнээс дээш хүмүүсийн оролцоотой нэгдэл юм. Үүсэл хөгжлийн төрлүүдэд:

  • Monogamy- гэрлэлтэнд 1 хамтрагчтай байх
  • Polygamy- гэрлэлтэнд олон хамтрагчтай нэг дор байх
Нийгмүүдийн гэрлэлтийн системийн тархалт (Murdock and White, 1969)

Энэхүү этнографийн судалгаагаар 186 нийгмээс 82% буюу 153 нь polygynous (эрэгтэй хүн олон хамтрагчтай байх)гэрлэлтийн системтэй байжээ. Мөн дахин гэрлэх боломж ихэвчлэн эрэгтэй хүнд нээлттэй зөвшөөрөгдсөн байдал их байсан байна.

Судлагдах шаардлагатай хомс судалгаа бол гэрлэлтийн системээс үүдэх нөхөн үржихүйн ойлголт, зан үйлүүдийн тухай уялдаа холбоо байна.

Гэрлэлтийн системийн хувьсалын судлагдсан байдлууд, судлаачид

Зан үйлийг хүйсийн ялгаатай байдал дээр үндэслэн судалсаар ирсэн “уламжлалт” хандлага одоо ч ноёрхсоор байдаг. Эрэгтэй хүний зан үйлийг биологийн үндэслэл дээр суурилсан эмэгтэйн зан үйлтэй харьцуулах энэ аргачлал.Тэгвэл гэрлэлтийн хувьслын тухай судалгаанууд 2 асуултад хариулт авахаар зорьдогт:

  1. Polygamous буюу олон хамтрагчтай байх нээлттэй гэрлэлт хаана хүлээн зөвшөөрөгдөж ирсэн бэ?
  2. Яг юу гэрлэлт нь monogamous, polygamous байх зохицуулалтыг үүсгэж байна вэ?

Мөн гэрлэлт гэдгийг доороосоо иргэд зохицуулан үүсгээд байна уу эсвэл дээрээс доошоо хүч захираад байна уу гэдгийг энэхүү хувьсалын антропологич нар судалгаанд нэмэлтээр оруулахыг зорьдог байна.

Судалгааны хувьсалаар эрчүүдийн нийгмийн статус болоод нөхөн үржихүйн үүднээс polygamy судлагддаг байсан бол энэ судалгаанд яагаад эмэгтэйчүүд гэрлэсэн эрэгтэйтэй суудаг байсан шалтгаанууд хамруулахыг хичээжээ. Ихэнхи гэрлэлтийн системийн судалгаанд эрчүүдийн зүгээс гаргасан шийдвэр, системийн хувьсалд эрэгтэйчүүдийн системийг өөрчилсөн байдал, гэрлэлтийг эрчүүдийн хүчний дор эмэгтэйчүүдийг захирах байдал үүсэж буйг харуулдаг.

Судалгааны загваруудад:

Emlen and Oring (1977)- Амьтадын нөхөн үржихүйн ажиглалтыг хүмүүсийн харилцаатай харьцуулсан

Alexander et al (1979)- Экологийн шаардлагаас үүссэн моногами, Нийгмийн шаардлагаас үүсссэн моногами ялгааг харуулсан

Orians (1969)- Polygyny Threshold Model- шувуудын эзэмшил газраа үүсгэх үйл дээр үндэслэн жишээ болгож, эмэгтэй хамтрагчуудыг өөрийн эзэмшил болгож буй байдлаар тайлбарласан

Searcy and Yasukawa (1989)- хүйсээр ялгах нь буруу хэмээн үзсэн. Эрэгтэй хүний эзэмшилийн адил эмэгтэй хүний сонголт гэж тайлбарласан

Goldstein (1971)- Monomarital Principle- Хөрөнгийн хуваарилалтын эрх мэдлийг хязгаарлах гэж

Ингээд үзэхэд гэрлэлт гэдгийг үе үеийн нөхөн үржихүйн байдлаар тодорхойлон судлахаас илүүтэй баялаг бүтээн залгамжлуулан үлдээх нийгмийн хөгжлийн байдлаар нь харах гарцыг энэхүү судалгаа нээжээ. Ямар нэгэн хүйсийн гаргасан зохиосон тогтолцоо гэхээсээ илүүтэй хөрөнгө, эрх мэдэл, газар хувиарлалт, ажлын хүчний тохируулга хийх, баялагийн эзэмшил гэх мэтээс илүү их хамаарч polygamous гэрлэлтүүд бүтэж байсан гэж үзэж байна. Эрэгтэй тэргүүтэй олон хамтрагчтай байх гэрлэлтийг ойлгодог ойлголтод маш их судлах судалгаа шаардлагатай бөгөөд хамгийн дутуу дулимаг ойлголттой байсаар байгааг энэ судалгаа тодруулсан байна.

--

--

Tsolmontuya Altankhundaga
Tsolmontuya Altankhundaga

Written by Tsolmontuya Altankhundaga

Enriching the content about Mongolia on women, men, society and culture. Opinions are my own and not the views of my employer

No responses yet