Гадаадад их дээд сургуульд суралцах өргөдлүүд ба COVID-19-с үүдсэн өөрчлөлтүүд
Сургуулиудын өргөдөл хүлээн авах явцууд, цахимаар гэрээсээ өгч болох IBT, GRE шинэ болзолууд… Өргөдлөө хойш нь тавих уу, яах уу?
2020 оны хувьд дэлхий дахинд буй хүн бүрийн хувьд таамаглах боломжгүй нөхцөл байдал үүсээд буй нь мэдээж гадаадад суралцахаар тэтгэлэгт, болоод их дээд сургуулиудад өргөдөлөө илгээхээр зэхэж байсан олон хүмүүст нөлөөлөөд байна. Тэгвэл цар тахалаас үүдсэн шинэчлэгдсэн өөрчлөлтүүд болоод өргөдлийн явцуудад гарч буй төлөвүүдтэй танилцая.
IELTS, GRE, GMAT, IbT ээ яах вэ?
2020 оны 4 сарын 15-нд TOEFL оо гэрээсээ өгөх боломжийг бүрдүүлж эхэллээ. Энэхүү холбоосоор орж бүртгүүлээд дэлгэрэнгүй албан мэдэгдэлүүдтэй танилцаарай.
GRE ч мөн адил гэрээсээ өгөх боломжийг бүрдүүлж байгааг ашиглаад аваарай. Холбоос
Сургуулийн өргөдлөө явуулчихсан, хариу хүлээж байгаа бол.
Сургуульдаа өргөдөлөө илгээгээд юу болохыг мэдэхгүй байгаа бол АНУ-д ихэнхи Admission Process- Цахим өргөдлүүд хүлээн авах явц хэвийн үргэлжилж өргөдөл бүрийг хэвийн шалган хүлээн авч байгаа. Харин аль хэдийнээ болзолоо биелүүлчихсэн явах бэлтгэлээ базайж байсан хүмүүст л хүлээх шаардлага гарч буй юм (Forbes.com, March)
Европ тивд COVID-19 с болж их дээд сургуулиад олон улсын оюутнуудын өргөдлийг материалыг хүлээн авахдаа шаардлагууд тавьж эхэлж буй бөгөөд улс улсаасаа хамаарч таны бэлтгэлд нэлээд өөрчлөлт орох төлөвтэй байгааг эндээс.
Цар тахалын дараагаар ч гэсэн хэтийн төлөвтөө боловсролын систем цахим орчноор үргэлжлэх таамагууд байна.
Богино хугацааны хөтөлбөрүүд
Дийлэнхи богино хугацааны хөтөлбөрүүд өргөдөл хүлээн авах явцаа хэвийн явуулж буй хэдий ч шалгарсан оролцогчидынхоо аялалыг 1 жилээр хойшлуулж байна.
Иймд, COVID 19 өөс үүдсэн өөрчлөлт ихэвчлэн 2020 ондоо биечлэн аялах явцыг хойшлуулж, харин шалгаруулалтууд хэвийн үргэлжилж байна. Та GRE, TOEFL оо гэрээсээ өгөх боломжоо ашиглах завшаанаа бүү алдаарай. Цахим өргөдлүүд хүлээн авсаар буй үед хойш нь тавилгүй өргөдлөө илгээх боломж нээлттэй байгаа сургуулиад олон боловч таны биечлэн очих төлөвлөгөө тодорхойгүй хойшилж байна.