Диваажинд амьдарсан тэмдэглэлээс: 1. Me Against Myself

Tsolmontuya Altankhundaga
3 min readJan 28, 2020

--

АНУ-ын Хавай мужид 2 жилийг ажил мэргэжлээ дээшлүүлж төрийн байгууллагат ажилласан тухай, оюутан болж академиaд хайртай болж цоо шинэ салбарыг судалж эхэлсэн тухай, хувь хүний өсөлтийг бодитоор бүтээсэн тухай хөгжингүй боловсролын системээс хүртэх хүсэлтэй хэн бүхэнд зориулж хуваалцаж байна.

Me Against Myself

Honolulu, Manoa Valley

Газар дээрх диваажинд амьдрах завшаан минь санхүүгийн хувьд үнэгүй олдсон ч 2 жилийн тасралтгүй бэлтгэлийн үр шим болж ирсэн билээ. Магистрын зэргээ хамгаалах 2 жилийн тэтгэлэг аваад хаашаа явж буйгаа google ээс авах мэдээллээс цааш төсөөлж чадахгүй л байлаа. Дээрээс нь дөнгөж охиноо төрүүлээд удаагүй. Бас сүүлийн 3 жил нийгмийн идэвхи маань хүүдээ анхаараад өнгөрсөн амьдралын хэв маягаас хурд эрчимтэй буурсан байсан тул өөрийн чадамжууддаа эргэлзээ ихтэй байлаа.

8 жилийн турш олон улсын хөгжлийн төсөлд ажиллаж байхдаа мөн багаасаа АНУ-д суралцах боломж байсан тул өөрийгөө их л “нээгдсэн” бэлтгэгдсэн хүн гэж дүгнэж Дээд боловсролын ач тусыг хүртэхээр нисэж байлаа.

Америк соёлд эргэн очиход өөрийгөө буцаан эргээд ирсэнийг харах, нийтэч төрөлхийн зангаа эргэн морилуулж, шинэ хүмүүстэй small talk өрнүүлж, бүх зүйл шинэ, соргог, эрх чөлөөтэй. Гэхдээ өөрийгөө тухайн цаг үедээ барьж, жингүйдэлд оруулж, бодол бие 2-оо нэг цаг үед авчрах л хамгийн том бэрхшээл байсныг сүүлд анзаарсан.

Газар дээрх диваажинд амьдарсан дурсамжаас хамгийн түрүүнд надад өөрийгөө анзаарч харах асар их цаг хугацаа, үнэтэй сургамжуудыг эхний жил ойлгуулсан. Тэр нь: “Байгаа газраасаа холдоод Диваажинд амьдрах боломж олдсон ч чи өөрийгөө чөлөөлж, шинэчилж чадах хүн мөн эсэх” дээр хувь хүний хувьд сорилт үүссэн юм. Улаанбаатарт бүтээгдсэн хэв маягаа, харах өнцгөө, comfort zone д үүссэн дадлуудаа тээж явах уу, ирээдүй болоод одоо цагтаа төвлөрөөд өөрийгөө шинэчилж, дахин цэнэглэх үү гэдэг л хамгийн эхний алхам байсан.

Энэхүү саадыг харах гэж эхний нэг жил жаахан удаан өнгөрсөндөө. Хэн нэгэн магадгүй миний эргэцүүлэлээс нэг зүйл илүү мэдэж аваад өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхэд нэмэр болж болно.

Бид байнга л зугатаж байдаг. Эндээс л холдвол, эндээс л явбал, энэ л өөрчлөгдвөл асуудал шийдэгдэх мэт. Харин өөрөө асуудлаа тээж амьдардаг аа анзаарах гэж цаг ордог. Энэ анзаарах мөч надад бүрэн иртэл би Диваажинг диваажин бус, дийлэх гэж өөрийгөө зовоодог байсан бүх асуудлуудаа булаад тээж амьдарч буй орчин болгож буйгаа анзаарсан юм.Анзаарч хараад Диваажинг бүтээхэд ар араасаа боломж, аз жаргал, гэрэл гэгээ, нар, амжилт бүрхэн авсан билээ.

Газар дээрх диваажинг нээлттэй харсан түүх минь энэхүү сэтгэл дотор минь торолсон саад бэрхшээлээ авч хаяснаар утгаараа эхэлсэн билээ. Энэ л саадыг шийдвэрлэж чадсанаараа сүүлийн 1 жилд бүтээсэн академик амжилтууд, төрийн томоохон байгууллагат ажиллах боломж өөртөө бүрдүүлсэн амжилт, шинэ нээлт, санаачилгуудаа хүлээн зөвшөөрүүлж чадсан түүх гээд та бүхэнд ч үүсэж болох боломжуудыг Диваажинд амьдарсан тэмдэглэлүүдээрээ цуврал болгон хуваалцах боллоо.

“Байгаа боломжуудыг харсан бол хуваалцах нь хэн нэгний хийж чадах хамгийн наад захын тус бас хариуцлага билээ”

--

--

Tsolmontuya Altankhundaga
Tsolmontuya Altankhundaga

Written by Tsolmontuya Altankhundaga

Enriching the content about Mongolia on women, men, society and culture. Opinions are my own and not the views of my employer

No responses yet