Диваажинд амьдарсан тэмдэглэлээс: 2.“Сonversational Intelligence”-тэй танилцсан минь

Tsolmontuya Altankhundaga
3 min readFeb 26, 2020

--

“Ярианы Ухаан”-ы тухай сонсож байсан уу? Emotional Intelligence эргэн тойронд хурдтай дэлгэрч буй энэ үед бид нэг их чухалчлан анзаардаггүй нэгэн ухааны тухай Хавай-д байхдаа энэхүү Ухааныг хөгжүүлж буй хүнтэй танилцаад мэдэж авсан тухайгаа хуваалцаж байна.

Хавай муж, Хонолулу хот University of Hawai’i at Manoa Campus

Judith E. Glaser бол ярианы ухааны тухай хамгийн анхны номын зохиогч бөгөөд CreatingWE- ийн үүсгэн байгуулагч. Тэрээр тодорхойлохдоо:

“Conversational Intelligence is the ability to connect, navigate, and to grow with others. Conversations have the ability to activate the part of our brain that is not only when we’re receiving information or giving information, it’s taking our brain to next level of discovering about what’s happening in the world, expanding the networks in our brain to hold larger pictures and more complex pictures of what’s happening around us” — Judith E.Glaser

“Ярианы ухаан гэдэг нь бусадтай хамтдаа хөгжиж, холбогдож, хамтдаа нэг зорилгын чигийг тогтоохыг хэлнэ. Харилцан яриа бол бидний тархины мэдээлэл хүлээж авах, өгөх чадварыг идэвхижүүлэхээс гадна бидний тархийг дараагийн хэмжээнд аваачиж хөгжүүлж байдаг. Ингэснээр хүн эргэн тойрондоо болж буй бүхнийг хамруулаад цаашлаад юу болох тухай илүү ярвигтай асуудлыг тунгаан алсдаа болох томоохон зураглалыг бүтээх чадвартай болдог”- Judith E.Glaser

Бизнесийн салбар дотроо томоохон корпорацийн ертөнцөд стратеги төлөвлөлтийн алдаа, ажилчдын burn-out буюу гутрал, хүний нөөцийн удирдлагын доголдол гэх мэт маш олон зүйлсээс анхдагч алдааг хайж байдаг. Гэтэл гол цөм нь гагцхүү Conversational Intelligence дутсан учраас корпорациуд уналтанд орж буйг анх энэ ухаан тайлбарлажээ.

“Conversational Intelligence is an organization’s ability to communicate in ways that create a shared concept of reality”

“Ярианы ухаан гэдэг нь аливаа байгууллагын өнөөгийн бодит байдлын тухай нэгдмэл нэг ойлголттой болохын тулд харилцан ойлголцолыг хэлнэ”

CreatingWE-ийн Австрали, Шинэ Зеландыг хариуцсан захирал Yvonne Coburn-ийн хамт
CreatingWE-ийн Австрали, Шинэ Зеландыг хариуцсан захирал Yvonne Coburn-ийн хамт

2017 оны Талархлын баярын өдрөөр нэгэн хүлээн авалт дээр энэхүү ухааныг дэлгэрүүлж томоохон корпарациудын асуудлыг шийдэж буй CreatingWE-ийн нэгэн захиралтай танилцаж анх энэ үгийг сонсоод ихэд сонирхон өөр дээрээ хэрэгжүүлж эхэлж байлаа.

Бид харилцан яриаг их өнгөцхөн байдлаар харсаар ирсэн. Мэдээлэл өгөх, мэдээлэл авах төдийд бодоод орхидог. Гэтэл харилцан ярианаас итгэл үүсдэг. Бидний хамгийн ихээр хэн нэгнээс хайдаг зүйл бол “итгэлцэл”. Ярианы ухаан бол БИД хамтдаа давтах тусам сайжирдаг цор ганц ухаан. Учир нь бусад intelligence/ухаан БИ төвтэй байдаг бол энэ ухаан зөвхөн БИД -ийг дэлгэрүүлж байдаг.

Миний болон хэн нэгний тодорхойлж буй бодит байдлын тухай ойлголтын зөрүүл багаснаар илүү их итгэлцэл, хамтын зорилгын утга учир тодроно. Үүнийг зорилгоо болгодог ухаан юм.

Маш олон дэлхийн томоохон удирдагч нар энэхүү номын дараагаар бизнесийн удирдлагын арга барилд өөрийн гаргаж буй алдааг олж мэдсэн бөгөөд хувь хүний үүднээс та өөр дээрээ гаргаж буй алдаагаа олж харахад дараах нийтлэг 5 алдаа танд байгаа эсэхийг шалгаарай. Би энэхүү номыг уншсаны дараагаар олон улсын эмэгтэйчүүдийн группийг 41 орны академик дунд үүсгэн байгуулах төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж байсан. Одоог хүртэл доорх алдааг байнга давтан гаргадаг тул өөртөө болоод бусдад таниулая. Мөн монголдоо ирээд уулзсан манлайлагчид минь ямар их ярьж, өөрийн үзэл бодлын дагуу шууд хэн нэгнийг хүлээн зөвшөөрүүлэхийг хичээж ятгадгийг, мөн цаг хугацааны аясаар би ч мөн адил тэгээд байгаагаа ажсаны үүднээс reminder болгон хуваалцлаа.

  1. Өөр үзэл бодлуудыг няцаах/үл ойшоох

Аливаа бодит байдлыг зөвхөн өөрийнхөө зүгээс харж буйгаа бусдад тайлбарлаж бус харин бусад юу гэж харж буйг сонсож ойлгох нь илүү бидэнд нийтлэг нэгдсэн бодит байдлыг харахад туслана.

2. Үргэлж “зөв” байхыг илүүд үзэх

Тархи судлаачдын хүн төрөлхтөн “зөв” байхын төлөө амьдардагийг тогтоосон олон нотолгоо бий. Өөрийн зүгээс аливаа бодит байдлыг яаж харж буйгаа зөв гэдгийг ятгах тусам таны харилцаж буй хүн өөрийнхийгөө зөв гэдгийг ятгах гэж үзнэ. Ингээд БИД дайн болж эхлэнэ.

3. Tell-Sell-Yell/ Хэл-Хүчлэ-Марга

Хэт их яриснаар, төдий чинээ их хэмжээний багийн ойлголцлыг бүтээнэ гэдэг бол БУРУУ. Харин, бусдын үзэл, ойлголтыг өөрийнхтэйгээ уусгаж нэгдмэл ОЙЛГОЛТ бүтээвэл баг хамт олны хамтын итгэлцэл бүрддэг.Минийхээр хий эсвэл боль гэдэг ойлголт бол маргаанд л хүргэнэ.

4. Сонсож сурахын тулд Сэтгэл хөдлөлд нээлттэй бай

Бүх харилцан ярианд сэтгэл хөдлөл байнга оршино. Сонсож чаддаггүй хүмүүс аливаа зөвлөмж, нөхөрсөг буруушаалтыг дайсагнан хүлээж авдаг. Сэтгэл хөдлөлийг хааж болохгүй. Нээ

5. Идэвхигүй сонсогч

Хүн юм ярьж байхад толгой дохилоо гээд идэвхитэй сонсогч болно гэсэн үг биш. Удирдагч манлайлагч хүн идэвхитэй сонсохдоо холбогдож, хуваалцаж, суралцаж байж идэвхитэйгээр ойлголцоно гэдгийг анхаарах ёстой.

--

--

Tsolmontuya Altankhundaga
Tsolmontuya Altankhundaga

Written by Tsolmontuya Altankhundaga

Enriching the content about Mongolia on women, men, society and culture. Opinions are my own and not the views of my employer

No responses yet